Мартин Ауэр: Хачин дайн, Энхийн боловсролд зориулсан үлгэрүүд

   
 

Боол

Please share if you want to help to promote peace!

Орчуулсан Nara

Орчуулгыг хянаагүй байна.

Мөрөөдөгч
Цэнхэр хүү
Айдас
Зодоон
Боол
Өмнөх үг
Зохиогчийн тайлбар
Татаж авах
Орчуулагчийн тухай
Зохиогчийн тухай
Mail for Martin Auer
Лиценз
Creative Commons licence agreement

Bücher und CDs von Martin Auer


In meinem Haus in meinem Kopf
Gedichte für Kinder

Die Prinzessin mit dem Bart
Joscha unterm Baum
Was die alte Maiasaura erzählt

Die Erbsenprinzessin

Der wunderbare Zauberer von Oz - Hörbuch zum Download

Die Jagd nach dem Zauberstab, Roman für Kinder - Hörbuch zum Download
Der seltsame Krieg
Geschichten über Krieg und Frieden

Zum Mars und zurück - Lieder
Lieblich klingt der Gartenschlauch - Lieder
Lieschen Radieschen und andere komische Geschichten - CD

Нэгэн эр боолтой байжээ. Боол нь түүний өмнөөс бүхий л хар бор ажлыг хийнэ. Тэрээр эзнээ усанд оруулж, үсийг нь самнаж, хоолыг нь бэлдэж, аманд нь хүртэл хийж өгдөг байлаа. Түүгээр барахгүй боол нь эзнийхээ өмнөөс захиа бичиж, гутлыг нь тосолж, оймсыг нь оёж, түлээг нь хагалж, галыг нь хүртэл түлж өгнө. Ойгоор зугаалж яваад гүзээлзгэнэ харагдах юм бол боол нь түүнийг газраас авч, эзнийхээ аманд хийх аж.


Ийм хэрэгтэй боолоо зугтан одохоос сэргийлж нөгөө эр боолоо  өөртэйгээ  гинжлэн  холбож, ѳдѳр шөнө ялгалгүй өөрийнхөө дэргэд авч явдаг байж. Бас нөгөө гартаа байнга л нэг ташуур барьж явах хэрэгтэй болно. Хэрэв боол нь үгээр нь явахгүй, эсвэл хаа нэг тийшээ зүтгэх юм бол түүнийг ороолгох хэрэгтэй байдаг байв. Ташуурдаж ташуурдаж ядрахаараа амаа чилтэл хараал урсган хашгирна. 


Гэхдээ тэрээр үе үе боолтой болохоосоо өмнөх сайхан үеээ нууцхан дурсдаг байлаа. Тэр үед ганцаараа ойд чөлөөтэй зугаалж, яг л шувуу шиг эрх чөлөөтэй аашлан, гүзээлзгэнэ тааралдвал гинж хангир жингэр дуугаргахгүйгээр өөрөө авч амандаа хийдэг байжээ. Харин одоо тэрээр ганцаараа хаашаа ч явах аргагүй болж. Бүр бие засахдаа хүртэл. Учир нь хэрэв тэр ганцаар жорлон явбал боол нь зугтчихна. Тэгээд ч хэн түүний бөгсийг арчих билээ дээ, хоёр гар нь хоёул завгүй шүү дээ.


Нэгэн удаа түүний ингэж гомдоллож байхыг сонссон танил нь “Хэрэв чамд тийм л хэцүү байгаа юм бол боолоо суллаад л явуулчихаач дээ” гэв. Хариуд нь “Тэгэлгүй яах вэ, өөрийгөө алуулахын хүссэн үедээ л тэгье” хэмээн хариулжээ. Гэхдээ л тэрээр дотроо өөрөө эрх чөлөөг мөрөөдсөөр байлаа.


Боол нь эрх чөлөө мөрөөддөггүй хэрэг үү? Үгүй дээ, учир нь энэ мөрөөдлөө аль хэдийн биелэшгүй гэж үзээд орхисон, харин оронд нь өөрөө боолын эзэн болж, эзнээ өөрийн боол болгон ташуурдаж, бөгсөө арчуулахыг л мөрөөдөх болсон байна. Түүнд энэнээс өөр мөрөөдөл байхгүй болж. 


Зохиогчийн тайлбар


Энэхүү сайт нь бүртгэгдсэн хэрэглэгчдийн оруулсан мэдээллүүдийг агуулдаг тул ямар нэгэн зориулалтын бус агуулга илэрвэл зохиогчтой холб�