Мартин Ауэр: Хачин дайн, Энхийн боловсролд зориулсан үлгэрүүд

   
 

Өмнөх үг

Please share if you want to help to promote peace!

Translated by Nara

Орчуулгыг хянаагүй байна.

Мөрөөдөгч
Цэнхэр хүү
Айдас
Зодоон
Боол
Өмнөх үг
Татаж авах
Орчуулагчийн тухай
Зохиогчийн тухай
Mail for Martin Auer
Лиценз
Creative Commons licence agreement

Bücher und CDs von Martin Auer


In meinem Haus in meinem Kopf
Gedichte für Kinder

Die Prinzessin mit dem Bart
Joscha unterm Baum
Was die alte Maiasaura erzählt

Die Erbsenprinzessin

Der wunderbare Zauberer von Oz - Hörbuch zum Download

Die Jagd nach dem Zauberstab, Roman für Kinder - Hörbuch zum Download
Der seltsame Krieg
Geschichten über Krieg und Frieden

Zum Mars und zurück - Lieder
Lieblich klingt der Gartenschlauch - Lieder
Lieschen Radieschen und andere komische Geschichten - CD

Хүүхдийн зохиол бичиж эхэлсэн үеээсээ л миний бие дайн болон энх тайван гэх мэт хүндхэн сэдвүүдийг тэдэнд хэрхэн хялбар аргаар ойлгуулж болох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ирсэн юм. Гэхдээ хүүхдүүдэд дайн гэдэг чинь муухай зүйл, харин энх тайван гэдэг нь хамаагүй сайн сайхан гэж зүгээр л хэлэх нь хангалттай бус гэж би хувьдаа боддог байлаа. Дайн тулааныг магтан дуулсан хэлбэр хүүхдийн уран зохиолд зонхилох байр эзэлж байгаа энэ үед зөвхөн ингэж хэлэх нь эхний алхам байж болох ч өнөөгийн мэдээллийн чөлөөт эринд хүүхэд бүр л дайн гэж маш муухай зүйл, харин энх тайван бол сайн зүйл байдаг гэсэн ойлголтыг аль хэдийн авсан байгаа. Харин энх тайван байх гэдэг нь үнэхээр боломжтой гэж үү? Дайн гээч нь хүн төрөлхтний заавал туулах ёстой тавилан гэж үү? Бидний түүхийн хичээлд үзэж байснаар, эсвэл орой бүрийн мэдээний цагаар гарч байгаачлан дайн бол хүн төрөлхтний хувьд хаана ч, хэзээ ч салахгүй дагалдан явж байсан, байх ёстой зүйл мөн гэж үү? Энхийн соёл, бие биесээ харилцан ойлгох, зөрчилдөөн маргааныг тайван замаар шийдэх гээд энэ бүхэн сайхан санаа хэдий ч бусад нь хэрэв ийм замыг сонгохгүй бол яах вэ?

Хэрэв бид дайн үүсдэг гол шалтгаануудыг олж мэдэхгүй бол хүн төрөлхтний амьдралаас дайныг хэрхэн бүрмөсөн арилгаж чадах билээ.  Энэ нь өвчний шалтгааныг олж байж л түүнийг эмчилж чадах үр дүнтэй аргыг бий болгож чадахтай яг адилхан.

Миний хувьд их сургуульд сурч байхдаа түүхийн хичээлээ дандаа тасалдаг байсан нь үнэн ч одоог хүртэл гэрээрээ түүхийн холбогдолтой судалгааг бие даан хийсээр л байна. Учир нь зохиолч хүнийхээ хувьд хүмүүсийн бодол санаа болон хийж байгаа үйлдэл нь юун дээр тулгуурладагийг мэдэх хүсэл цаанаасаа л ундраад байдаг юм. Гэсэн хэдий ч миний үлгэрүүд энэ бүхний хариултыг бүрэн гүйцэд олсон, дайн чухам яг ингэж л дэгддэг юм гэсэн төгс төгөлдөр тодорхойлолтыг өгнө гэж би хэлж чадахгүй. Ирээдүйд ямар нэг дайн тулаан гарахаас сэргийлэхийн тулд ингэх ёстой гэсэн зааварчилгаа ч өгч чадахгүй. Гэхдээ би эдгээр үлгэрүүдийг хүн зүгээр нэг уншаад өнгөрөхийг бус харин цаашид юу хийж болох вэ гэдэг талаар тунгаан бодоосой гэж хүсэж бичсэн юм. Энд байгаа үлгэрүүд бүгд л хүмүүст дайны тухай, түүний шалтгааныг хаанаас хайж болох, түүнээс сэргийлж болох арга замын тухай бодох сэжүүрийг цухуйлгасан байгаа.

Энэ номын гол зорилгыг цөөн үгээр базаад хэлбэл: Өөрийнхөө зорилгын араас эцсээ хүртэл тэмцэж чаддаггүй хүн замын голоос гээгддэг, харин хэрэв хүн бүр зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө гүйгээд байвал маш олон юмыг замынхаа дунд гээдэг, санаатай санаандгүй бусдад хор хохирол учруулах нь их байдаг. Тиймээс энэ хоёрыг хэрхэн тэнцвэртэйгээр хослуулах вэ гэхээр хүмүүс бид харилцаандаа анхаарал хандуулж, өөрсдийн үйлдлээ хянах, хоорондын уялдаа холбоог нь сайжруулах хэрэгтэй болдог. Хэдийгээр энэ тухай хэлэхэд хялбар мэт санагдах ч яг бодит байдал дээр хувь хүмүүс, хэсэг бүлгүүд, улс үндэстнүүд хоорондоо харилцахдаа тэдний бүхий л үйлдлүүд хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг гэдгийг огоорсон байх нь элбэг.

Миний хувьд нийгмийн харилцаа ийм үндсэн дээр л явагддаг юм шүү гэдгийг хүүхдүүдэд хэлж ойлгуулахыг хичээж байгаа ба ингэх нь ч зөв гэдэгт итгэлтэй байна.

“Мөрөөдөгч” үлгэрийг Австрийн Тирол хэмээх хотод болсон “Галын наадам” гэдэг соёлын арга хэмжээний сүүлийн долоо хоногийн эцсээр зохиогдсон нэгэн семинарын үед зохиосон юм. Тэр семинарын сэдэв нь “Салхинд хөвөх үүл шиг эрх чөлөө” гэж байсан бөгөөд би хүүхдүүдтэй хамтран “Салхи ба үүлний тухай ном” бичсэн юм.

“Цэнхэр хүү” үлгэрийг “Сибенстейн” хэмээх Германы  ЗДФ телевизийн хүүхдийн нэвтрүүлэгт зориулан зохиосон юм. Тэр үе бол Баруун болон Зүүн Германыг хувааж, зааглаж байсан Берлиний ханыг нураасны дараах, дэлхий дахинаараа одоо л энх амгалан амьдрах боломжтой боллоо хэмээн баярлаж байсан цаг. Харин энэхүү үлгэр маань ном болон хэвлэгдэх үеээр Персийн булангийн дайн аль хэдийн эхэлсэн байв. Энэ үлгэр нь хүний сэтгэл хатуу болох хэрээр айдас дэлгэрдэг тухай өгүүлнэ. Гэхдээ хамгийн гол санаа нь үлгэрийн төгсгөлд хүү буугаа хаяж байгаад бус, харин яагаад хаях болов гэдгийг ойлгуулах явдал юм. “Буугаа хаячихад л болно” гэдэг нь асуудлын гол биш, харин юуны өмнө юмс өөрчлөгдөх болно гэдэгт итгэх итгэл байх ёстой.

Боол” хэмээх үлгэрт ч мөн хүмүүс хэрхэн өөрсдийнхөө бүтээсэн нийгмийн хоригдол болж байгаа тухай гарна.