Мартин Ауэр: Хачин дайн, Энхийн боловсролд зориулсан үлгэрүүд

   
 

Мөрөөдөгч

Please share if you want to help to promote peace!

Translated by Nara

Орчуулгыг хянаагүй байна.

Мөрөөдөгч
Цэнхэр хүү
Айдас
Зодоон
Боол
Өмнөх үг
Зохиогчийн тайлбар
Татаж авах
Орчуулагчийн тухай
Зохиогчийн тухай
Mail for Martin Auer
Лиценз
Creative Commons licence agreement

Bücher und CDs von Martin Auer


In meinem Haus in meinem Kopf
Gedichte für Kinder

Die Prinzessin mit dem Bart
Joscha unterm Baum
Was die alte Maiasaura erzählt

Die Erbsenprinzessin

Der wunderbare Zauberer von Oz - Hörbuch zum Download

Die Jagd nach dem Zauberstab, Roman für Kinder - Hörbuch zum Download
Der seltsame Krieg
Geschichten über Krieg und Frieden

Zum Mars und zurück - Lieder
Lieblich klingt der Gartenschlauch - Lieder
Lieschen Radieschen und andere komische Geschichten - CD

Эртээ урд цагт нэгэн мөрөөдөх дуртай хүн байжээ. Жигуу нь арван мянган бээрийн цаадах зүйлийг харж болох арга байж л таарна гэж итгэдэг байж. Бас шөлийг сэрээгээр идэж болох аргыг хайдаг байв. Түүгээр ч барахгүй хүмүүс толгой дээрээ зогсож болно, бас ямар ч айдасгүйгээр амьдардаг болох боломж ч байгаа байх гэж найддаг байлаа.

Харин хүмүүс түүнд “Хоосон мөрөөдөгч минь, дэмий зүйл мөрөөдөхөө боль” гэж хэлдэг байжээ. “Ингэхийн оронд нүдээ нээгээд эргэн тойрноо сайтар ажигла, бодит байдалтай эвлэр. Энэ чинь байгалийн хууль, чи үүнийг өөрчилж чадахгүй шүү дээ” гэдэг байв.

Харин нөгөө хүн хариуд нь “Мэдэхгүй юм. Гэхдээ л усан доогуур ороод амьсгалж болох ямар нэг арга байх л ёстой. Хүн бүхэнд хүрэлцэхүйц хоол олох арга ч бас байгаа. Бас хүн бүр өөр өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ судалж мэдэж болох арга ч байгаа байх. Нэг л өдөр хүмүүс бид өөрсдийнхөө гэдэс ходоодон дотор юу байгаагаа харах боломжтой болно доо” гэдэг байжээ.

“Эрхэмээ, ухаарч үз. Таны наад яриад байгаа зүйл чинь хэзээ ч биелэхгүй. Би хүсэж байгаа болохоор энэ бүхэн биелэнэ гэж бодох чинь утгагүй шүү дээ. Дэлхий байдгаараа л байх болно” гэж хүмүүс түүнд хэлсээр л байв.

Харин телевизор болон рентген төхөөрөмж бий болсноор хүмүүс бид арван мянган бээрийн алсыг болон өөрсдийн гэдсэн доторхоо харах чадвартай болсон нь үнэн билээ. Гэсэн хэдий ч хэн нь түүнд “чи ч бүгдийг худлаа зохиож яриагүй байсан юм байна шүү” гэж хэлээгүй л байна. Бас одоо бид усан дотор чөлөөтэй амьсгалж болохуйц шумбах төхөөрөмж бий болчихоод байхад хүртэл юу ч хэлэхгүй л байсаар байна. Харин нөгөө хүн “Ийм байх боломжтой гэж би мэдэж байсан юм. Тийм болохоор нэг л өдөр бид ямар ч дайнгүйгээр амьдрах болно доо” гэж өөрөө өөртөө хэлжээ.


Зохиогчийн тайлбар


Энэхүү сайт нь бүртгэгдсэн хэрэглэгчдийн оруулсан мэдээллүүдийг агуулдаг тул ямар нэгэн зориулалтын бус агуулга илэрвэл зохиогчтой холб�